ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай улс коронавирусийн "маш өндөр эрсдэлтэй" улсад тооцогдож байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-29

Дэлхий даяар тархсан цар тахалын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон. Харин энэ хугацаа маргаашаар дуусгавар болж байна. Тиймээс Улсын онцгой комисс ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх юм. Улмаар онцгой комиссын санал дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас тогтоол гаргах юм. ДЭМБ-аас гаргасан эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байв.