ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Сүхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-01

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ ажилтнууд болох Г.Сүхболд нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.01/ 09.00 цагт товлогдсон билээ. Гэсэн ч  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орж өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа гэв. Тиймээс өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар "Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан гаргасан тул шүүх хурлыг 2020 оны есдүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.