ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тиймээс У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Байнгын хорооны хуралдааны дараа буюу 10:00 цагт Анхдугаар чуулган энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдах юм.