ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Эрдэнэбатыг буруутайд тооцож, даваа гарагт ялыг нь танилцуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-04

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж, түүнийг гэм буруутайд тооцлоо. Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 3-ны 21:40 минутад шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хуралдааныг Даваа гараг буюу долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлолоо" хэмээн мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, ямар ял оногдуулснаа ирэх Даваа гарагт танилцуулахаар болжээ.