ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шарилжгүй Улаанбаатар” аян эхлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-17

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Аян хоёр үе шаттай болдог бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны энэ сарын 16-ны өдрөөс 07 сарын 30 хүртэл болно. Харин дараагийн үе шат ирэх сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах бөгөөд аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.