ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ирэх сард тусгай үүргийн 14 нислэг хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  өгөв. Тэрбээр "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн. Нислэгийн талаар тодруулж мэдээлэл өгье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа иргэд нутаг буцах хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэнтэй Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь 170 хүний суудалтай. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэдийн тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа” гэлээ.

Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарь

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл
  • Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл
  • Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.
  • Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.
  • Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.
  • Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 24-нд Токио
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт
  • Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ