ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх сарын 1-нээс нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халдваргүйтгэл хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-21

Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа ойртож, иргэдийн төвлөрөл нэмэгдэж байгаа тул Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайг 2020 оны наймдугаар сарын 25-наас эхлэн хөөсөөр угаах хуваарь гаргажээ. 

Мөн есдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн томоохон гудамж зам талбайд тусгай зориулалтын автомашинаар хийх халдваргүйтгэл хийхээр болж, хуваарийг батлан бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 03 сарын 17-ны өдрөөс 05 сарын 31-ны өдрийн хооронд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын автомашинтайгаар таван удаагийн давтамжтай 619 рейс буюу 18,980,4 км гудамж, замд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Түүнчлэн

  • явган халдваргүйтгэлийг 3 удаагийн давтамжтай 1,511,671.6 мкв талбайд,
  • автобусны буудал, амралтын талбайн хөөстэй угаалга, ариутгалыг 103 байршилд,
  • үерийн далан сувгийн 122189мкв талбайд,
  • гэр хорооллын 152,205 нүхэн жорлон, бохирын цооногт, 
  • Худалдаа үйлчилгээний 13,220 байгууллага, аж ахуйн нэгжийн дотор, гадна орчинд 3 удаагийн давтамжтайгаар тус тус зохион байгуулжээ.