ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүний аминд хүрч, гүний худагт булсан байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-27

Баянзүрх дүүрэгт оршин суух М нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга  болсон талаар цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлж байжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгасны эцэст 1968 онд төрсөн “Г” гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцсан аж. Улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, амь насыг нь хохироон, цогцсыг нь хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.