ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгын салбарт АНУ-ын Элчин сайдын яамтай хамтарч ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-04

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа.

            Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлаар АНУ-ын Мянганы сорилын сангийн Хоёрдугаар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо.

            Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНУ-ын ипотекийн зээлийг хоёрдогч зах зээлд гаргасан туршлага, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, түүний эрх зүйн орчны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Майкл Клечески зүгээс дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо. Талууд цаашдын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, ойрын хугацаанд уулзахаар харилцан санал нэгдлээ.