ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-18

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр  албан ёсоор эхэллээ. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn системээр явах юм. Бүртгэл энэ сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл үргэлжлэх   аж. Бүртгүүлэхдээ  www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу нэвтрэн, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарснаар хамран сургах тойргийнх нь харгалзах цэцэрлэг, хэдэн хүүхэд бүртгүүлсэн зэрэг тоон мэдээлэл нь гарч ирнэ. Эцэг, эхчүүд мэдээлэл авах утасны дугаараа оруулахад утсан дээр нь зургаан оронтой тоо ирнэ. Энэхүү тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэлээ  баталгаажуулна. Элсэлтийн үр дүнг эцэг эхчүүдэд утсаар холбогдон эргэж мэдэгдэх юм байна.