ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатархүү: Балетын багш Б.Сүндэръяаг дарамталсан этгээдийг саатуулан шалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-23

Засгийн газрын хэвлэлийн албанд урилгаар ажиллаж байсан, Төрийн ордон дахь нууц мэдээллийг тамхины цэгээс авдаг хэмээн "Улаан бал" нэвтрүүлэгт ярилцлага өгсөн балетын багш Б.Сүндэръяа өчигдөр ажлын байрандаа зодуулсан гэх бичлэгийг соошл сүлжээнд оруулсан юм. Тэрбээр, “Нэг л өдөр би бусдын гарт амиа алдах нь тодорхой юм байна. Монголын хууль намайг хамгаалсангүй.

Ажлын байрандаа бусдад зодууллаа. Нэг ухаан ороод хартал өмнө нь хутгатай ирж байсан этгээд мөн байна. Нэр бүхий улстөрчийн нэрийг байнга хэлдэг. Би намайг дарамталж, сүрдүүлж байна гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн ч прокурорын байгууллагаас дандаа хаана. Хэзээ ч хэрэг нээж байгаагүй” хэмээжээ.

Тэгвэл бүжигчин бүсгүйг хэн дарамталсан, яагаад ажлын байранд нь очиж зодсон талаарх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү “Иргэн Б.Сүндэръяаг зодож, дарамталсан гэх этгээдийг саатуулан шалгаж байна” гэсэн мэдээлэл өглөө.