Цувралын гурав дахь тоглолтод Денвер Наггетс ялалт байгууллаа

Т.САНДАГ-ОЧИР
2020-09-23

Денвер Наггетс, ЛА Лейкерс багуудын цувралын гурав дахь тоглолтод Денвер хожсоноор цувралын 2-1 болгож ойртууллаа. Өнөөдрийн тоглолтод Жамал Муррей 28 оноо, 12 оновчтой дамжуулалт, Никола Йокич 22 оноо 10 самбар авч багаа хожил авхад тус хүргэсэн байна. 

Харин өрсөлдөгч багаас Энтони Дэвис 27 оноо, Леброн Жеймс 30 оноо 10 самбар 11 оновчтой дамжуулалт өгч трипл дабл гүйцэтгэсэн ч багаа хожилд хүргэж чадсангүй.