ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Оюунчимэг: Танхим дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн худалдааг дэмжих байгууллага болж чадсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-24

МҮХАҮТ үүсэн байгуулагдсаны түүхэн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ удаагийн “Ярилцах танхим” буланд МҮХАҮТ-ын орлогч даргаар ажиллаж байсан М.Оюунчимэгийг урилаа.

- Та танхимд мэргэжилтнээс эхлээд удирдлага хүртлээ хамгийн олон жил ажилласан хүн. Танхимтай холбогдсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Би 1985 онд сургуулиа төгсөөд тухайн үед Худалдааны танхимд ажилд орсон. Тэр цагаас хойш  ажил амьдралынхаа 34 жилийн түүхийг танхимтай хамт бичсэн байдаг юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оны үед анх хувийн хэвшил гэх ямар ч ойлголт байхгүй үед Худалдааны танхим бодлогын өмгөөлөл, дэмжин урамшуулах чиглэлээр хувийн хэвшил, бизнесийн хамгийн том төлөөллийн байгууллага болон ажилласан. Социализмын үед олон улсаас гэрээ хэлэлцээрийн дагуу ирдэг импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тоо чанарыг шалгах, Арбитрын шүүх, гадаад худалдааны сургалт гэсэн гурван чиглэлд төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан. Монгол Улсад орж ирж байгаа импортын барааг төвлөрсөн гадаад худалдааны нэгдлийн баазад хүлээж авч, Танхимын экспорт, импортын бараа бүтээгдэхүүн магадлан шалгах газар /одоогийн Экспертизийн газар /хамгийн гол ажлыг нугалдаг байсан юм. Танхимд анх ажилд орсон бүх хүн энэ ажлыг хийж  ажлын гараа эхэлдэг байсан. Яг энэ жишгийн дагуу би экспертээр ажиллаж эхлээд дараа нь ахлах эксперт, газрын орлогч дарга, Гадаад харилцаа, Гишүүнчлэл,  Танхимын орлогч дарга, даргын ажлуудыг хашиж байлаа. Энэ 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хувийн хэвшил болон бизнесийн салбараа гадаад зах зээлд сурталчлан таниулах их үйлсийн гэрч болсондоо туйлын баяртай байдаг.

Танхимд анх ажилд орсон бүх хүн энэ ажлыг хийж  ажлын гараа эхэлдэг байсан. Яг энэ жишгийн дагуу би экспертээр ажиллаж эхлээд дараа нь ахлах эксперт, газрын орлогч дарга, Гадаад харилцаа, Гишүүнчлэл,  Танхимын орлогч дарга, даргын ажлуудыг хашиж байлаа. Энэ 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хувийн хэвшил болон бизнесийн салбараа гадаад зах зээлд сурталчлан таниулах их үйлсийн гэрч болсондоо туйлын баяртай байдаг.

-Танхимын гадаад харилцаанд гарсан өөрчлөлтүүдийн талаар дурдахгүй юу?

-Танхимын томоохон үүрэг бол Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, олон улсын түнш байгууллагуудыг олох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн яармагт оролцох, бизнес уулзалтуудыг зохион байгуулж, Монголын бизнесүүдийг дэлхийд таниулах явдал. Энэ ажлыг бид анх хувийн хэвшил үүсч хөгжих цаг үеэс хийж ирсэн. Миний бие Танхимд ажиллаж байх хугацаандаа гадаад харилцаа руу илүү төвлөрч ажилласан. Танхим бол худалдааг дэмжихээс гадна Танхимын функцыг давхар дэмжин ажилладаг онцлогтой байгууллага юм. Бизнесийн гол өмгөөллийн байгууллагын хувьд маш чадварлаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байх ёстой. МҮХАҮТ олон улсын ISO:9001 чанарын удирдлагын менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлсэн нь Монголд анх удаа ISO стандартыг нэвтрүүлсэн Төрийн бус байгууллага болсон. Нөгөө талаар Олон улсын түвшинд цөөн тооны худалдааг дэмжих байгууллага энэхүү ISO стандартыг нэвтрүүлсэн байдаг. Энэ стандартыг нэвтрүүлснээр МҮХАҮТ нь Олон улсын худалдааны төв /ITC/ болон дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн худалдааг дэмжих байгууллага болох эхлэлээ тавьж байлаа. Энэ бол Танхимын үе үеийн дарга, ажилтан албан хаагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Үүний үр дүнд анх удаа МҮХАҮТ олон улсын Танхимуудын ерөнхий зөвлөлийн гишүүн, бүсийн түвшинд Ази Номхон далайн танхимуудын холбоонд Дэд Ерөнхийлөгчтэй, “Торгоны зам” Олон улсын худалдааны танхимыг байгуулагдахад тулгын чулууг тавилцсан 20 орны нэг болсон. “Торгоны зам” олон улсын худалдааны танхим өнөөдөр 90 гаруй орныг багтаасан маш том хүч бүхий байгууллага болж өргөжөөд байгаа. МҮХАҮТ энэ байгууллагын Дэд Ерөнхийлөгчийн албыг сүүлийн дөрвөн жилд хашаад явж байгаа нь бахархууштай.

“Торгоны зам” олон улсын худалдааны танхим өнөөдөр 90 гаруй орныг багтаасан маш том хүч бүхий байгууллага болж өргөжөөд байгаа. МҮХАҮТ энэ байгууллагын Дэд Ерөнхийлөгчийн албыг сүүлийн дөрвөн жилд хашаад явж байгаа нь бахархууштай.

-Бүс нутгийн хэмжээнд танхимын гадаад харилцаа өргөжих нь бизнест яг ямар нөлөөтэй вэ?

-Ази Номхон Далайн Танхимуудын Холбоо /CACCI/ нь маш олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд үүгээр дамжуулан гишүүн байгууллагууд хоорондын итгэлцэл бий болж, Олон улсын төсөл хөтөлбөр, бизнес уулзалт болон бусад бизнесийн арга хэмжээнүүдэд оролцох боломжууд нээгддэг онцлогтой. Танхим энэ холбооны гишүүн болсноор хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг Олон улсын хэмжээнд тэлэх үүд хаалгыг нээж өгөх давуу талтай юм. Ганц дан бие даасан компани өөрийн үйл ажиллагаагаа олон улсад сурталчилна гэдэг бол асар хүндрэлтэй хэрэг. Тиймээс Танхимаараа дамжуулан Олон улсад танигдаж, бизнесийн түншээ олох гарцтай болдог. Өнгөрсөн он жилүүдэд манай Танхим маш олон удаагийн Олон улсын хурал, уулзалт, дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын Тэргүүний айлчлалыг Монголдоо зохион байгуулсан. Энэ айлчлалын үр дүнд Монгол Улс олон улсад танигдаж, бизнесийн түншлэлийн харилцаа бий болж байлаа. Танхим CACCI-ийн гишүүн байгууллага болсноор ганц дан бизнес хувийн хэвшилд төдийгүй Танхимын өөрсдийн дотоод үйл ажиллагаанд чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, олон улсын түвшинд өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг нээж өгсөн. Энэ байгууллагад гишүүнчлэлтэй, бүр удирдах статустай байх нь зөвхөн нэг байгууллагын хэрэг биш бизнесүүд хоорондын итгэлцлийн, түншлэлийн боломжууд өргөждөг. Том төсөл хэрэгжүүлэхэд хамтрах, түншлэхэд CACCI-гийн гишүүн орнуудын уялдаа холбоо, итгэлцэл илүү ойр явна, бизнес форум, үзэсгэлэн арга хэмжээнд хүрээлэл тэлнэ гэсэн үг.

-Ирээдүйн танхимын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Танхим нь цаашдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хувийн хэвшил бизнесийнхэнд зөв бодлогын өмгөөллийг хийж, дэмжин урамшуулж ажиллах нь Монгол Улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг өсгөхөд гол үүргийг гүйцэтгэх боловуу хэмээн харж байна. Бизнес эрхлэгчдэд зөв бодлогын өмгөөлөл, эрх зүйн таатай орчин нь бүрдэж чадвал хийж чадахгүй ажил, хүрч чадахгүй технологи гэж нь байхгүй. Төгсгөлд нь Танхимын үе үеийн дарга нар, ажилтан албан хаагчиддаа МҮХАҮТ байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүгдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бид 60 жилийн түүхийг бичилцэж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.

Монгол Улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг өсгөхөд гол үүргийг гүйцэтгэх боловуу хэмээн харж байна. Бизнес эрхлэгчдэд зөв бодлогын өмгөөлөл, эрх зүйн таатай орчин нь бүрдэж чадвал хийж чадахгүй ажил, хүрч чадахгүй технологи гэж нь байхгүй.