ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-24

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлээ.

МҮХАҮТ-н үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан уг үзэсгэлэнг 45 дахь жилдээ есдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр хямдрал, урамшуулал зарладгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Гоо сайхны бүтээгдэхүүн /Үндэсний үйлдвэрлэл/
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Ноолуур /Үндэсний үйлдвэрлэл/
  • Арьс ширэн бүтээгдэхүүн /Үндэсний үйлдвэрлэл/
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Ус, Ундаа, Жүүс 
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Талх, нарийн боов 
  • Шинэ техник, технологи, инноваци
  • Гар урлал

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулна 
  • Хямдралтай, сугалаатай,  бэлэгтэй худалдаа зохион байгуулна
  • Амталгаат худалдаа явагдана 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчилна

 “Улаанбаатар түншлэл–2020” олон улсын намрын үзэсгэлэн яармагийн нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

ЕСДҮГЭЭР САРЫН 24, ПҮРЭВ ГАРИГ

14.00 – 14.20: Нээлтийн ажиллагаанд зориулсан урлагийн тоглолт. Хөтлөгч хүндэт зочдыг танилцуулах 
14.20–14.25: Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН үг хэлнэ
14.25–14.30: Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БАТБАЯСГАЛАН үг хэлнэ
14.35–14.38: Үзэсгэлэнгийн Platinum хамтрагч Очирдагинас ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Х.ТЭМҮҮЖИН  мэндчилгээ дэвшүүлнэ.
14.38–14.41: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Жем интернэйшнл ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Б.ОЙГОНГЭРЭЛ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.41 - 14.44: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Талх Чихэр ХК-ийг маркетингийн албаны дарга Л.БАТТӨР мэндчилгээ дэвшүүлнэ.
14.44 –14.47: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Б.АРИУНЖАРГАЛ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.47-14.50: Үзэсгэлэнгийн дэмжигч Европын Холбооны Монголын Экспортыг Дэмжих Төслийн удирдагч ноён КАРЛ КРЮГ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.50-14.52: Үзэсгэлэнгийн нээлтийн тууз хайчлах ёслолын арга хэмжээ
15.00-15.20: Зочид үзэсгэлэнтэй танилцана
15.20–16.25: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга 
10.00–19.00: Нийтэд үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нээгдэнэ.

ЕСДҮГЭЭР САРЫН 25, БААСАН ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй
13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн     
10.00–19.00: Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын шалгаруулалт /дотоодын ба импорт/ Мишээл экспо төвийн 2 давхрын хурлын танхимд

ЕСДҮГЭЭР САРЫН 26, БЯМБА ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй
13.00–14.00: Үзэсгэлэнгийн гоулд хамтрагч Талх Чихэр ХК-ий “GOOD DADDY” өдөрлөг. Хамрах хүрээ: 6-12 насны хүүхэдтэй аав нар оролцоно. Бэлэн бүтээгдэхүүн болох хотдог, бургерийг хэн хурдан идэх тэмцээн болно. 
14.00-16.00: Үзэсгэлэнгийн Платинум хамтрагч Очир дагинас ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, хөгжөөнт тэмцээн, сугалаа урамшуулалт худалдаа
16.00-18.00: Үзэсгэлэнгийн дэмжигч Монголын экспортыг дэмжих төслийн (TRAM) кластерын танилцуулах арга хэмжээ, Кластерын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сугалаа, загварын үзүүлбэр
18.00-19.00: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн

ЕСДҮГЭЭР САРЫН 27, НЯМ ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй
13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн
15.00-16.00: Үзэсгэлэнгийн хаалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа.