ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн 2022 онд манай улсад болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-24

"Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах талаар Монголын морин харвааны холбоо болонНийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээ энэ сарын 26, 27-нд буюу ирэх амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болох бөгөөд УДЭТ-ын урдаас тэмцээн болох газар руу автобус явах аж. “Хийморь" морьт харвааны олон улсны тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ талаар Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү хэлэхдээ,

Морьт харваа бол үндэсний спортын төрөл, нөгөө талаас Монголыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн мөн. Энэ жил дэлхий дахинаа тархсан цар тахалын улмаас олон улсын тамирчид ирэх боломжгүй ч, бид тэмцээнээ Олон улсын морин харвааны холбоотой хамтран онлайнаар зохион байгуулахаар болсон. Ингэхдээ 26-ны өдөр Монголын тамирчид гурван төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулна.Улмаар шалгарсан есөн тамирчны оноолт, дүн зэрэг материалыг явуулна. Ингээд Олон улсын морь харвааны холбооны дүгнэлтээр тэмцээний ялагч тодрох юм” гэлээ.

Жил бүр олон улсын морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог бөгөөд 2022 оны тэмцээн манай улсад зохион байгуулагдахаар болжээ.