ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бататгах хичээл аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-25

ЕБС-иудын бататгах хичээл аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх талаар БШУЯ-аас мэдээллээ. Зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа аж. Түр журамд байсан зарим заалт хэвээр үргэлжлүүлнэ. Тухайлбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм.