ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ: Хэдхэн минутад илрүүлэх боломжтой оношлуурыг 133 оронд тараана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-29

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусын халдварыг хэдхэн минутад д илрүүлэх боломжтой оношлуурыг дэлхийн дундаас доош орлоготой орнуудад тараах болсноо мэдэгджээ. Нэг ширхэг нь таван долларын үнэтэй уг оношлуурыг үйлдвэрлэгч байгууллага  зургаан сарын хугацаанд 120 сая ширхэгийг нийлүүлэхээр ДЭМБ-тай тохиролцсон аж.  Одоо дэлхий нийтээрээ ашиглаж буй оношлуурын  үр дүн, олон цаг эсвэл  15-30 минутын дотор мэдэгддэг.  Халдварын тархалт ихтэй Энэтхэг, Мексикт оношлох хурд вирусийн тархалтыг гүйцэхгүй байгаа гэж мэргэжилтнүүд үзжээ.

Оношлууруудыг дэлхийн 133 улсад хуваарилахаар тохиролцсоноос гадна цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Латин Америкийн орнууд багтаж байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдээлсэн байна.