ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн тамгын газрын байрыг хүүхдийн эмнэлэг болгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-30

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016-2020 оны хаалтын хуралдаан боллоо. Хаалтын хуралдаанаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг “Хүүхдийн эмнэлэг” болгохоор шийдвэрлэжээ. 

Хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 20 нь дэмжиж, гурав нь татгалзсан санал өгсөн аж. Тэдгээр гурван төлөөлөгч нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчид байсан юм.

Улсын хэмжээнд хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй, ялангуяа ханиад томуу дэгдсэн үед ээжүүд хүүхэдтэйгээ эмнэлгийн коридорт хэвтэх нь элбэг. Харин Баянзүрх дүүргийн ИТХ уг шийдвэрийг гаргасанд дүүргийн иргэд, оршин суугчид талархан хүлээн авлаа. Хэдийгээр стандартад нийцэх үү гэх асуудал яригдаж байгаа ч хэрвээ сэтгэл байгаад энэ шийдвэр албажсан тохиолдолд бага зэргийн засвар, техник тоног төхөөрөмж суурилуулаад л асуудлыг шийдэх боломжтой билээ.