ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Юу яасан  архины савалгаа,  дээлийн хээ,  кембрижийн хөтөлбөр вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-01

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  үг хэлж байна. Тэрбээр “ Эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ  парламент  энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Тухайлбал, малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг иржээ. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах бүү хэл, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг  илүүд байна. Түүнчлэн төсөвт хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна.  Татвар төлөгчийн мөнгийг ямар үр дүнгүй зарцуулж байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна.  Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Төсвийн алдагдал бол өр юм.  Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Та бүхэн төсөвт хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. МАН-ын засагласан сүүлийн жилүүдэд төсөв байнгын алдагдалтай гарч байгааг анхаарна уу. Экспортыг нэмэгдүүлж, гадын зээл тусламж харалгүйгээр орлого олъё. Орлого олоход төвлөрөөч ээ.  Эрхэм гишүүд ээ, “Юу яасан  архины савалгаа,  дээлийн хээ,  кембрижийн хөтөлбөр вэ. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд  бий” гэлээ.