ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

SOS!!! "Covid-19"-ийн түүхэн дэх хамгийн олон тохиолдлыг бүртгэлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-09

Дэлхий даяар "Covid-19" халдварын хамгийн олон буюу 338 мянга гаруй тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн талаар ТАСС агентлагаас мэдээллээ.  Энэ нь уг вирус бүртгэгдсэнээс хойш нэг хоногийн дотор тархсан хамгийн өндөр үзүүлэлт юм.  Халдварын тархалт  дэлхий дахинд 36 саяыг давж, хоногт 5.5 мянга гаруй хүн нас барж, нийт нас барагсдын тоо 1.05 сая болжээ. Энэ нь  нийт 36.002.827 тохиолдол бүртгэгдэж,  1.049.810 хүн нас барсан гэсэн үг юм.

Нийт бүртгэгдсэн тохиолдлуудыг мэдээлэхэд, 

  • АНУ 7 419 230
  • Энэтхэг 6 835 655
  • Бразил 4 969 141
  • Орос 1 260 112
  • Колумб 869 808
  • Испани 835 901
  • Перу 832 468
  • Аргентина 824 468
  • Мексик 769 558
  • Өмнөд Африк 683 242  тохиолдол байгаа ажээ.