ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Айлын гэр дайрч хоёр хүний амь насыг хохироожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-16

Өнгөрсөн шөнө буюу  аравдугаар сарын 16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг "Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гарчээ. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.