ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн өвчлөл, осол гэмтлийн тоо нэмэгджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-17

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2001 дуудлага ирснээс 875 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1126 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 98, хүүхдийн өвчлөл 93, осол гэмтэлтэй холбоотой 106 дуудлага холбогдож, өмнөх өдрүүдээс ихэссэн байна. ГССҮТ-д осол, гэмтлээр 329 хүн үйлчлүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-аас анхааруулж байна.