ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрөгч амралтын өдрөөр хоёр хүүхэд зам тээврийн ослоор амиа алдав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-19

Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Түүнчлэн, энэ сарын 18-ны өдөр 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18.2 км/ асфальтан замд Hyundai Porter маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн.

Сүүлийн үед орон нутгийн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсоны улмаас зорчигчид, т тэр дундаа бага насны хүүхэд амиа алдах осол хэргийн тоо нэмэгдэж байгаа юм. Учир нь иргэд өвлийн дугуй тавиагүй атлаа хальтиргаа гулгаатай замд хурдаа хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох нь ихэсчээ. Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.