ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ ТӨХК “Агаарын аялал” хөтөлбөрийн туршилтын нислэгийг үйлдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-20

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох "Агаарын аялал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр БОИНГ 737-800 агаарын хөлгөөр 2020 оны 10 сарын 16-ны өдөр ИНЕГ-ын ажилтнуудын хамт туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэлээ. Туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн байна.