ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорват улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-20

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд энэ сарын 15-нд Загреб хотноо гарын үсэг зуржээ.

Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болох юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нарМонгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нар

Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчид хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-нийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.