ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн зам хальтиргаа ихтэй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-20

Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Өвөрхангай Шартын Даваа, Бумтбатын даваа, Элсэнтасархай, Бу.Рашаант Ар.Солонготын даваа цас ихтэй, салхи шуургатай байна. Мөн Арвайхээр-Лүн сум хүртэлх замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүссэн тул хөдөлгөөн удаашралтай байгааг Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Өнөөдөр Төв,Хэнтий,Дундновь,Өмнөговь,Говьсүмбэр аймгуудаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нарт анхаарал болгоомжтой аюулгүй байдлын хангаж зорчихыг анхааруулж гаргаж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна