ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малдаа яваад сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-21

Сүүлийн хоёр хоногт орон нутагт хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл болсонтой холбоотойгоор малчид төөрсөн дуудлага нэмэгджээ.

Онцгой байдлын алба хаагчид малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Тодруулбал, Хүчтэй салхи шуурганы үеэр

  • Завхан аймагт 3,
  • Дундговь аймагт 25,
  • Өвөрхангай аймагт 5,
  • Өмнөговь аймагт 3, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Авто замд халтираа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгслээр зорчиход аюултай нөхцөл байдал бий болсон тул Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулаад буй.