ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашнаас НӨАТ-ын урамшууллын мөнгө иргэдийн дансанд орно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-21

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр олгож байгаа билээ.  Тэгвэл гуравдугаар улирлын урамшууллын мөнгө маргааш буюу  аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн иргэдийн цахим системд бүртгэлтэй данс руу орох аж.  Энэ улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.  Өмнөх  хоёрдугаар улиралд 882,866 иргэнд 37.9 тэрбум төгрөгийг олгож байжээ.