ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Залруулга

O.Admin
2020-10-21

Олон нийтийн цахим сүлжээнд “Согтуу цагдаа машинаараа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашааг мөргөжээ” гэх ташаа мэдээлэл гарсан. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд албаны шалгалтыг явуулж байна.