ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арбитрт хоёр жилийн хугацаанд 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-24

Уг арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж байгаа бөгөөд арбитрчдын чуулган, бизнесийн эрх зүй, арбитрын онол практикийн шинэ номуудын нээлт болох юм.

Арбитр нь бизнесийн гэрээнээс үүдэлтэй хэрэг маргааныг шүүхэд очилгүйгээр, нэг шаттай хэлэлцэж, дэлхийн 160 гаруй оронд хүчин төгөлдөр шийдвэр гаргадаг байгууллага юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Цаашид арбитраар үйлчлүүлэх бүх үйл ажиллагааг цахимжуулах, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг шинэчлэх, арбитрын хараат бус байдлын журмыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Монгол Улсад Арбитрын байгууллага 1930 онд шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өдгөө 90 дэх жилтэйгээ золгож буй нь энэ юм.