ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ковид"-ын халдвар хоёр өдөр дарааллаж дээд цэгтээ хүрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-26

Аравдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол дээд цэгтээ хүрсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Тодруулбал,  өнгөрсөн баасан гарагт 83.757 -т хүрсэн бол  бямба гарагт 83.718 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр өдөр дараалан 80.000-ыг давсан аж. Улмаар АНУ-ын эмч, мэргэжилтнүүд ирэх өвлийг маш хүнд болно хэмээн анхааруулсаар байгаа юм. Тэдний хувьд хүйтэн,  сэргүүний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гадуур явах нь багасч, хүн ихтэй газар цагийг  өнгөрөөх болсноор уг халдварын тархалт илүү нэмэгдэж байгааг онцолжээ.

 

Өнөөдрийн байдлаар АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 8.6 саяд хүрсэн бол  нас барсан өвчтөний тоо 225 мянга давжээ.