ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Ганбаяр: ХААИС-ийг ирэх жил Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-26

БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэд сайд Г.Ганбаяр “Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Тухайлбал, ХААИС-ийг ирэх жил Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дархан руу шилжүүлнэ. Мөн ШУТИС-ийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Орхон аймаг руу шилжүүлнэ.

Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх юм. Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргана гэх бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулсан. Үүнийг ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал их байна. Бүгд орлогоо бодож бизнес, эрх зүй, удирдлагын ухаан гэсэн хичээлийг зааж байна. Тиймээс үүнийг төрөлжүүлж, цэгцэлнэ" гэв.