ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Экс Ерөнхийлөгчийн улс төрд ирсэн шалтгаан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-26

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, улс төрд эргэн ирж буйгаа зарласан нь юуны дохио байж болох вэ. Тэрбээр, улс төрд 30 гаруй жил зүтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман ажилласан түүхтэй. Сайн муу, сайхан муухай бүхий л цаг үеийн түүхэн гэрчүүдийн нэг. Түүнд Монголын төрд хашиж үзээгүй албан тушаал, эдлээгүй эрх ямба гэж байхгүй. Унахдаа унаж, босохдоо боссон төрийн түшээдийн нэг. Харин түүнд улс төрд эргэн ирэх ямар шалтгаан байж болох вэ. Уг нь үүрэгт албаа хүлээлгэн өгөхдөө “Жирийн иргэний адил амьдарч, эрх чөлөөтэй Улаанбаатарын гудамжаар алхахыг хүсэж байна” гэж хэлж байсан  удаатай. Тэр ингэж хэлээд ердөө гуравхан жил гаруйн хугацаанд жирийн иргэний эрх чөлөөгөө эдэлж, дуусаад улс төрд эргэн ирснээ сүр дуулиантай зарлаж байх юм. Тэгэхдээ “АН-ын гишүүний хувьд ажиллана. Эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал босож, очих үүрэгтэй” гэж үнэмлэхээ гардаж авахдаа хэлсэн байдаг. Түүнийг хэн дуудсан бэ. Ерөнхийлөгч Х.Баттулга дуудсан байх магадлалтай юу. Учир нь АН-д Х.Баттулгын үе ирсэн гэхэд болно.

 

Үүрэгт албаа хүлээлгэн өгөхдөө “Жирийн иргэний адил амьдарч, эрх чөлөөтэй Улаанбаатарын гудамжаар алхахыг хүсэж байна” гэж  хэлж байсан  удаатай. Тэр ингэж хэлээд ердөө гуравхан жил гаруйн хугацаанд жирийн иргэний эрх чөлөөгөө эдэлж, дуусаад, улс төрд эргэн ирснээ сүр дуулиантай зарлаж байна. Тэгэхдээ “АН-ын гишүүний хувьд ажиллана. Эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босож,  очих үүрэгтэй” гэж үнэмлэхээ гардан авахдаа хэлсэн байдаг.

 

Түүний ойрын хүмүүс АН-д шадарлаж, бодлогыг нь барьж байна гэхэд хилсдэхгүй. Тэдний дунд өрнөсөн таагүй харилцаа энд хүрээд дуусаж, намын гишүүнчлэл болоод Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваагаар дамжуулан үнэмлэхээ авсан цагаас эхлэн цайрсан байж болох уу. "Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг"  гэдгийг тэр хоёр баталсан ч байж болох юм. Магадгүй нийлж, хүчээ нэгтгэж өнөөгийн АН-ыг уналтаас аврах зорилготой байж мэдэх билээ. Ц.Элбэгдорж бууж өгөхөөр шийдэв үү. Аль нь байлаа ч экс Ерөнхийлөгч улс төрд эргэн ирлээ. Ирэх, ирэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөх байсан, Х.Баттулгын ойрын хүн Д.Пүрэвдаваагаас инээмсэглэл дүүрэн намын үнэмлэхээ гардсан нь их эвлэрлийн эхлэл үү, эсвэл гэсэн асуултыг дагуулах нь тэр.