“30 мянган хонь” дууг хүргэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-26

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар өнгөрөгч нэгдүгээр сард эрчимтэй дэгдэж, олон мянган хүн амиа насаа алдсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийж, 30 мянган хонь бэлэглэсэн юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд өнгөрөгч долоо хоногт 30 мянган хонийг Дорноговь аймгийн Сайншанд хотод төвлөрүүлэн, хорио цээрийн дэглэмийг сахисан. Хонь нэг бүрийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж хүлээлгэн өгсөөр байгаа юм. Тэгвэл, БНХАУ-д хандивласан 30 мянган хонинд зориулсан "30 мянган хонь" гэсэн уран бүтээл шинээр мэндэлж, Шинжаан нутгийн дуучин Мөс гэх залуугаар дуулуулжээ.