ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-29

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал хийлээ. Тус хуулийг олон нийтийн зүгээс маш их дэмжиж байгаа бөгөөд тэтгэврийн зөрүүг арилгахад чиглэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн ажил, хөдөлмөр хийсний үр шимийг тус хуулиар хүртээнэ гэж үзэж байна бөгөөд хуримтлалын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.