ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр УОК шуурхай хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-07

ХӨСҮТ-ийн халдвартай иргэдийг эмчилж буй тасагт ажиллаж байсан  сувилагч  эмэгтэй коронавирусын  халдвар  авсан тухай мэдээллийг өчигдөр өгсөн билээ. Ингэснээр манай улсын хувьд дотооддоо коронавирусын халдвар илэрсэн анхны тохиолдол болж байгаа юм. 

Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс өглөө  10 цагт шуурхай хуралдаж, цаашид  авах  арга хэмжээний талаар хэлэлцэхээр боллоо. Халдвар авсан сувилагчийн тухайд тусгаарлалтад өвчтөнүүдтэй харьцаж байсан ч хамгаалах хувцастай байсан. Гэхдээ аль шатанд хэнээс хэрхэн халдвар авсан бэ гэдгийг камерын бичлэгээр тогтоох бөгөөд мөн бусадтай харьцсан эсэхийг олж тогтоох юм байна.