ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим аймгуудад цаг агаарын аюулт үзэгдэл болно 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-03

Ус цаг уур орчны шинжилгээний газраас зарим аймгуудаар цаг агаарын аюулт үзэгдэл болохыг сэрэмжлүүлжээ. Тодруулбал, өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах аж. 

Мөн ихэнхи нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх учраас гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ч мөн анхааруулав. 

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна.

 Тиймээс хол замд гарах гэж байгаа бол унаа тэрэгнийхээ аюулгүй байдлыг хангах, хашаа хороо, гэр орныхоо бат бөх байдлыг шалгаж, хүчтэй салхинд хийссэн эд зүйлд өртөхөөс сэргийлэхийг холбогдох албаныхан сануулж байна.