ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Бяртай, баян орнууд ихэнх нь вакцинаа захиалчихсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-19

УИХ-ын чуулганы ээлжи хуралдаанаар дотоодод гарсан коронавирусын халдвартай холбоотой хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж,  гишүүд саналаа хэлж байна. Сангийн Ч.Хүрэлбаатар вакцины талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр хэлэхдээ, "Дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн ч ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч гол асуудал биш байна. Вакциныг түрүүлж авах цорын ганц хөтөлбөр нь КОВАКС хөтөлбөр байгаа юм. Дөрвөн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк учраас бид хандсан. Хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна. Бяртай, баян орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид замаа дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандаад байна. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжинд вакцинд хамруулахаар захиалсны эхний 20 хувийг халуун цэгт ажиллаж байгаа хүмүүст нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байгаа.  Харин үлдсэн 40 хувь нь яах вэ гэдгээ хэлэлцэнэ. Гэхдээ хүүхдүүдэд хийхгүй.  ГХЯ-д чиглэл ч өгсөн.