ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сэтгэлийн дэм” тусламжийн аянд 410,000 юань цугларчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-24

ӨМӨЗО-ны иргэн Цэнгэл гэх залуу монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” аяныг БНХАУ-ын Эрээн хотод арваннэгдүгээр сарын 20-23-ны хооронд зохион байгуулжээ. Гурав хоногийн хугацаанд зохион байгуулсан тус аянд 206 хүн нэгдэж, 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ.

“Сэтгэлийн дэм” хандивын аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цэнгэл гэх залуугийн хувьд ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунаас хүн бөгөөд Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байгаа аж.

3 хоногийн дотор 178 сая төгрөгтэй дүйцэх бараа бүтээгдэхүүн цуглуулж чаджээ. Цэнгэл нь Шинэ зээлд 20 жил гутал зарж байгаа худалдаачин юм.