ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

62 хүн танхайрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр  нийт 648 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 315 бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 45 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг тав, гэмт хэргийн шинжтэй 24 үйлдэл бүртгэгджээ.Согтуугаар автомашин жолоодсон 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 62, хүний биед халдсан 26, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 80 хүн эрүүлжүүлэгдэж, арван хүн гэмтжээ.