ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга тус хуулийн хэлэлцэх асуудалд тав хоногийн дагуу завсарлага авах хүсэлтээ хуульд заасны дагуу танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв.