ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Оюутнуудыг нэгдсэн байдлаар нутаг буцаах ажлыг зохион байгуулна”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дотуур байранд болон гадуур хөл хорионд ороод буюу оюутнуудыг хэрхэн нутаг буцаах вэ гэсэн асуудлыг сэтгүүлчид хөндлөө.

Тэгвэл, Эрүүл мэндийн яаманд ирсэн мэдээллээр зөвхөн дотуур байранд л гэхэд 11 мянган оюутан хөл хорионд оржээ. УОК болон НОК, ХНХЯ-ны зүгээс эдгээр оюутнуудад долоо хоног бүр хүнсний тусламж үзүүлж байгаа аж. Тэгвэл эдгээр оюутнуудыг нэгдсэн байдлаар буцаах ажлыг зохион байгуулна гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдэгджээ.

Тэрбээр, “Эхлээд Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад гацсан иргэдийг буцаана. Дараа нь жигдрээд ирэхээр оюутнуудыг бүртгэж эхэлнэ. Хэрхэн шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах төлөвлөгөөг гаргачихсан байгаа” хэмээжээ. Мөн орон нутгийн удирдлагууд ч эхлээд гацсан иргэдээ дараа нь оюутнуудаа татаж авна гэсэн хуваарь гарган ажиллаж байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл аймаг энэ сарын 6-наас эхлэн оюутнуудаа авна гэсэн хуваарь гаргажээ.