ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх газрууд

Т.САНДАГ-ОЧИР
2020-12-14

Засгийн газрын 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор өнөөдрөөс нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгууд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрлөө.

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх газрууд

-       Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

-       Барилгын материалын худалдаа

-       Модны зах

-       Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/

-       Ресторан

-       Кафе /тусгай нөхцөл шаардана/

-       Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/

-       Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

-       Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

-       Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар

-       Хими цэвэрлэгээ, угаалга

-       Гэрэл зураг

-       Айл нүүлгэх үйлчилгээ

-       Эд бараа түрээслэх үйлчилгээ

-       Нийтийн бие засах газар

-       Барьцаалан зээлдүүлэх газар

-       Авто засвар /агрегат, кузов/

-       Дугуй засвар

-       Автомашины угаалга, доторлогоо

-       Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа

-       Авто зогсоол

-       Нийтийн байрны үйлчилгээ

-       Барилга засвар

-       Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/