ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-12

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 14 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 6-р хорооны зургаан иргэн, ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1456 боллоо.

Манай улсад бүртгэгдсэн тохиолдлын 60 орчим хувь нь гэр бүлийн орчинлд халдварласан тохиолдол байгаа бол 10 хувь нь найз нөхдөөрөө уулзах,  баярлах,  салхинд гарсны учраас халдварласан аж.

Цайны газар 1.5-2 метрийн зайнд  хооллох гэх мэтчилэн энгийн боловч зайлшгүй хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.