ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндөр өртөгтэй хагалгааны 25 хувийн төлбөрийг иргэд гаргах шаардлагагүй боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-13

Хавдар судлалын үндэсний төв мэс засалд ашиглах өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авдаг байсан шийдвэрээ өчигдөр  цуцалжээ. Энэхүү  тушаалыг тус эмнэлгийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү гаргажээ. Тухайлбал, өртөг өндөртэй мэс засалд ашиглах хэрэгслийн төлбөрийг иргэдээс авдаг байсныг яагаад   цуцалсан бэ  гэхэд “Энэ сарын 1-нээс нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад уг хуулийг хэрэгжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал ирсэн учир ХСҮТ-ийн ерөнхий захирал иргэдээс өндөр өртөгтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авахыг хориглосон” гэлээ.