ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТҮЦ, гар утасны худалдааны газрыг маргааш нээнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-17

УОК болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээлсэн. Хуралдааны үеэр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн ТҮЦ, гар утасны худалдааны газруудын үйл ажиллагааг нээх чиглэл өгсөн байна. Харин Нийслэлийн удирдлагууд барааны дэлгүүрүүд, цанын баазуудыг нээх санал гаргажээ. Шадар сайдын зүгээс барааны дэлгүүрүүдийг нээх бэлтгэлийг хангуулах нь зүйтэй гэжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, хяналт сайн тавихыг зөвлөсөн байна. НОК хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах аж. Үсчин, гоо сайхны үйлчилгээ, барааны захууд, саун, фитнесс, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээх хараахан болоогүй байгаа юм байна.