ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт очсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-19

Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос очсон нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар өчигдөр олон нийтэд мэдэгдсэн билээ.

Улаанбаатар хотод Хөвсгөл аймгийн Түнэл сумаас буяны ажлаар ирээд буцсан машинд дайгдаж ирсэн гэх дээрх иргэн нь “Драгон” төвөөс тус машинд суусан бөгөөд хамт ирсэн 9 хүний хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдаад байлаа. Тэрбээр, миний шинжилгээний хариу сөрөг гарсан хэмээн мэдэгдсэн гэх.

Тэгвэл аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэн Б-гийн сорьцыг Орхон аймаг руу илгээсэн бөгөөд хариу нь өнөөдөр өглөө сөрөг гарсан гэх мэдээлэл байна.  Тус иргэн нь Баянгол дүүрэгт найзындаа 10 орчим хоног болсон бөгөөд аймаг руу явах унаанд дайгдсан хэмээн мэдэгджээ. Мөн Баян-Өлгий аймагт нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн мэдэгдсэн бол PCR нь сөрөг гарсан гэх мэдээлэл байна.