ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-22

МАН-ын УЗ  хуралдаж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн байна. . Энэхүү саналыг  УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм. 

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар  тус тус ажиллаж байна.