ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн яамны нэг ажилтнаас халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 7,065 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон Баянзүрх дүүргийн II хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.

ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн. Мөн түүний охин нь өвдсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан таван хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүрэгт оршин суудаг иргэд халдварт өртсөн тохиолдлууд байгаа” гэв.