ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжив

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэх мэт асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Тухайлбал, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна. Үүнийг улс төр, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Тиймээс хүүхдээ асарч байгаа эцэг хүний хувьд эрхийг нь хязгаарласан байна гэж Цэц дүгнэжээ. Тиймээс дээрх хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжсэн гэж бүлгийн дарга Д.Ганбат онцолж байлаа.